Нүүдэлчдийн ахуйн соёлын гайхамшигт өв Монгол гэр гурван мянга орчим жилийн тэртээгээс одоогийн хэв шинж нь бүрэлдэн, хүний амьдралын гол хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Хүн төрөлхтний үүсэл хөгжлийн эхэн үед, хүний амьдралын төлөөх тэмцлийн үрээр овоохой, шовоохой гэх зэргээр хөгжин дээшилсээр гэр үүсчээ. Ялангуяа мал аж ахуй эрхлэн, тал нутгаар цаг ямагт нүүдэллэн амьдрагч нүүдэлчдэд хамгийн тохиромжтой орон сууц юм. Орчин цагийн монгол гэрийн эртний хэлбэрийг Монгол угсаатан хэрэглээд зогсоогүй өөр улс үндэстний орон байр сууцны хөгжилд зохих нөлөө үзүүлсэн байдаг.
Хүн өөрөө байгаль орчинтой шүтэлцэн амьдрал ахуйгаа хөтлөн явуулах хүний бие организм байгалтай ойрхон байж эрүүл саруул амьдарч аж төрөх нөхцлийг бүрдүүлдэг онцлогтой байна. Гэр нь нүүдэлчдийн соёл иргэншлийг илэрхийлэгч томоохон төлөөлөгчийн хувьд түүхийн болон үлгэр домогийн, ёс заншлын, урлаг соёлын ба агуулга хэлбэр нь урт удаан хугацааны хөгжлийн болоод шинж чанарын өөрчлөлтийг өөртөө шингээжээ.
.:: ҮЛЭМЖИЙН ЧАНАР БАТЛАМЖИТ "ГЭР ТЭРЭГ" ХХК ::. Манай компани 2, 4, 5, 6, 8, 10, 20 ханатай ухмал сийлбэртэй болон хээтэй будагтай гэрийг захиалгын дагуу хийж, жуулчдын бааз тохижуулахад хамтран ажилладаг билээ.
Манай компаний нэг онцлог нь эрт дээр үеэй уламжлан ирсэн Монгол үндэстний хээ угалзыг модон дээр ухмал сийлбэрээр хийж мөн захиалагчийн хүсэлтээр есөн эрдэнийн чулуунууд шигтгэж хийж өгнө.
Мөн гадаад иргэдийн захиалгаар Анли, солонгос, Швейцарь, америк зэрэг улсуудад экспортоор нийлүүлж байна.
Гаалийн бичиг баримт болон гарал үүслийн гэрчилгээг таны хүссэн хугацаанд компани бүрдүүлж өгнө.
|